Тест горим

Тест API түлхүүр оператор руу хандахгүй тул хэрэглэгчийн SMS-ийг дуурайж бүх урсгалыг үнэгүй шалгана.

sk_test_ нууц API түлхүүрээр хийсэн бүх хүсэлт тест горимд ажиллана. Тест горим бодит горимоос бүрэн тусдаа: session, rule, webhook хаяг, webhook-ийн secret бүгд өөр өөр байна.

  • Тест API түлхүүр оператор руу хэзээ ч хандахгүй.
  • Тест горимын баталгаажуулалт орлого болохгүй.
  • Хариу болон webhook-ийн mode талбар "test" байна.

Хянах самбарын туршилт

Код бичихээс өмнө Хянах самбарын Туршилт хэсэгт бүтэн урсгалыг хөтөч дээрээ үзэж болно: session үүсгэж, хэрэглэгчийн SMS-ийг дуурайж, webhook ирэхийг харна. Энэ нь доорх POST /v1/test/mo-г таны тест API түлхүүрээр дууддаг.

Хэрэглэгчийн SMS-ийг дуурайх

POST /v1/test/mo нь хэрэглэгчээс 150073 руу илгээсэн SMS-ийг (MO SMS) дуурайна. Мессеж session, rule-тэй бодит мессеж шиг тулгагдаж, webhook илгээгдэнэ.

curl -X POST https://api.2fa.mn/v1/test/mo \
  -H "Authorization: Bearer sk_test_..." \
  -H "Content-Type: application/json" \
  -d '{ "from": "99112233", "text": "482913" }'
ТалбарТайлбар
fromИлгээгчийн дугаар. 8 оронтой, +976/976 угтвартай ч болно.
textМессежийн агуулга: session-ий код эсвэл rule-ийн угтвартай текст

Хариу 202 Accepted:

{ "id": "mo_5h2j8w" }

202 нь мессежийг хүлээн авсныг заана. Тулгалтын үр дүн webhook-оор ирнэ. Нэг харилцагч минутад 30 хүртэл тест SMS илгээнэ, хэтэрвэл 429 rate_limited буцна.

Зөвхөн тест API түлхүүр

Бодит API түлхүүрээр POST /v1/test/mo дуудвал 403 test_only алдаа буцна.

Шалгах хувилбарууд

ХувилбарЯаж туршихХүлээгдэх үр дүн
Амжилттай баталгаажуулалтSession-ий code-ийг text-д илгээнэverification.succeeded
Өөр дугаараасphone заасан session-д өөр from ашигланаSession pending хэвээр
Буруу кодСанамсаргүй 6 оронтой тоо илгээнэWebhook ирэхгүй
Давхар илгээлтНэг кодыг хоёр удаа илгээнэЗөвхөн нэг verification.succeeded
Хугацаа дуусах5 минут хүлээнэsession.expired
RuleHIHI 123 гэх мэт текст илгээнэrule.matched
Webhook-ийн алдааWebhook хаяг дээрээ 500 буцаанаТест webhook нэг л удаа илгээгдэнэ, дахин оролдохгүй. Хүргэлтийн түүхэнд failed харагдана

Тест горимоос бодит горим руу шилжих

Бодит API түлхүүр үүсгэх

Хянах самбараас sk_live_ API түлхүүр үүсгэнэ.

Бодит webhook бүртгэх

Бодит API түлхүүрээр PUT /v1/webhook дуудаж бодит webhook хаягаа бүртгэнэ. Шинэ secret ирнэ.

Rule дахин үүсгэх

Rule ашигладаг бол бодит горимд дахин үүсгэнэ.

Орчны хувьсагчийг солих

Орчны хувьсагчдаа API түлхүүр болон secret-ээ солино.

Дараагийн алхам

Энэ хуудас танд тус болсон уу?