Тогтмол текст (Rule)
Тогтмол текстээр эхэлсэн SMS ирэх бүрт таны системд үйлдэл өдөөнө, жишээ нь үйлчилгээ идэвхжүүлэх.
Дүрэм (rule) бол тогтмол текстийн угтвар. Хэрэглэгч тэр угтвараар эхэлсэн мессежийг 150073 руу илгээх бүрд таны сервер rule.matched webhook хүлээн авна. Session шиг урьдчилан код үүсгэх шаардлагагүй.
Жишээ нь хэвлэмэл материал, сурталчилгаа, QR код дээр «Үйлчилгээг идэвхжүүлэхийн тулд HIHI гэж 150073 руу илгээнэ үү» гэж бичиж болно.
Тогтмол текст бүртгэх
curl -X POST https://api.2fa.mn/v1/rules \
-H "Authorization: Bearer sk_test_..." \
-H "Content-Type: application/json" \
-d '{ "prefix": "HIHI", "name": "Үйлчилгээ идэвхжүүлэх" }'| Талбар | Төрөл | Тайлбар |
|---|---|---|
prefix | string, заавал | 2-20 тэмдэгт, латин том үсгээр эхэлнэ, үсэг ба цифр агуулна. Том жижиг үсэг ялгахгүй. Бодит горимд дор хаяж 4 тэмдэгт, тест горимд 2 хүртэл тэмдэгт болно. |
name | string, заавал биш | Хянах самбарт харагдах нэр |
150073 дугаарыг бүх харилцагч хуваалцдаг тул таны бодит угтвар өөр харилцагчийн угтвартай давхцаж болохгүй: аль нэг нь нөгөөгийнхөө эхлэл байх ёсгүй. Давхцвал 409 prefix_taken алдаа буцна, тиймээс илүү тодорхой угтвар сонгоно уу.
Бодит горимд нэг харилцагч хамгийн ихдээ 5 rule бүртгэнэ. Хэтэрвэл 409 rule_limit алдаа буцна. Илүү олон rule хэрэгтэй бол hello@2fa.mn хаяг руу бичиж, харилцагчдаа зориулж хязгаарыг өсгүүлнэ үү. 2FA, LOGIN, STOP, HELP, TEST, INFO үгсийг нөөцөлсөн тул угтвар болгож болохгүй.
Хариу 201 Created:
{
"id": "rul_4n8q1z",
"mode": "test",
"prefix": "HIHI",
"name": "Үйлчилгээ идэвхжүүлэх",
"created_at": "2026-12-01T10:00:00Z"
}Угтвар том жижиг үсэг ялгахгүй тул hihi 123, Hihi 123, HIHI 123 гурав нэг rule-д тохирно.
Тохирох эсэхийг мессежийн эхний үгээр шалгана: текст угтвартай яг тэнцүү, эсвэл угтварын дараа зай орж ирэх ёстой. Тиймээс HIHI угтвар HIHI болон HIHI 123-д тохирно, харин HIHI123-д тохирохгүй.
Жагсаах ба устгах
curl https://api.2fa.mn/v1/rules \
-H "Authorization: Bearer sk_test_..."{
"data": [
{
"id": "rul_4n8q1z",
"mode": "test",
"prefix": "HIHI",
"name": "Үйлчилгээ идэвхжүүлэх",
"created_at": "2026-12-01T10:00:00Z"
}
]
}curl -X DELETE https://api.2fa.mn/v1/rules/rul_4n8q1z \
-H "Authorization: Bearer sk_test_..."Амжилттай бол 204 No Content буцна.
Webhook
{
"id": "evt_7c1m3p",
"type": "rule.matched",
"mode": "test",
"created_at": "2026-12-01T10:02:10Z",
"data": {
"rule_id": "rul_4n8q1z",
"prefix": "HIHI",
"phone": "99112233",
"text": "HIHI 5521",
"operator": "unitel",
"received_at": "2026-12-01T10:02:10Z"
}
}text талбарт хэрэглэгчийн илгээсэн бүтэн мессеж ирнэ. Угтварын дараа нэмэлт мэдээлэл (жишээ нь хэрэглэгчийн дансны дугаар) бичүүлж, өөрийн системдээ задлан ашиглаж болно.
Тест горимд турших
curl -X POST https://api.2fa.mn/v1/test/mo \
-H "Authorization: Bearer sk_test_..." \
-H "Content-Type: application/json" \
-d '{ "from": "99112233", "text": "HIHI 5521" }'Үнийг заавал харуулна
Rule-д мөн адил: хэрэглэгчийг SMS илгээхийг урихдаа 150₮ үнийг заавал хамт бичнэ.
Дараагийн алхам
Энэ хуудас тус болсон уу?