AI туслахад зориулсан

llms.txt файлууд болон бэлэн заавраар Cursor, Claude Code, Copilot зэрэг туслахаар холболтыг бичүүлнэ.

2fa.mn-ийн бүх API-г нэг текст файлаар AI туслахдаа өгч болно. Ингэснээр туслах зөв endpoint, талбарын нэр, signature шалгах аргыг таамаглалгүй ашиглана.

Файлууд

ФайлАгуулга
/llms.txtТовч тойм болон баримт бичгийн холбоосууд (llmstxt.org стандарт)
/llms-full.txtAPI-ийн бүрэн гэрээ: хүсэлтүүд, webhook, signature, алдаа, үнийн UI-ийн шаардлага

Ихэнх тохиолдолд llms-full.txt хангалттай.

Хэрхэн өгөх вэ

  • Cursor: чатад @Docs → "Add new doc" сонгоод https://2fa.mn/llms-full.txt хаягийг нэмнэ. Эсвэл чатад @https://2fa.mn/llms-full.txt гэж бичнэ.
  • Claude Code: доорх prompt-ийг өгвөл туслах файлыг өөрөө татаж уншина. Байнга ашиглах бол CLAUDE.md файлдаа холбоосыг нэмнэ үү.
  • GitHub Copilot: файлыг төсөлдөө (жишээ нь docs/2fa-llms.txt) хадгалаад чатад #file гэж хавсаргана.
  • ChatGPT, Claude.ai: файлын агуулгыг хуулж чатад буулгана.

Бэлэн заавар (prompt)

Доорх текстийг хуулж AI туслахдаа өгнө. Хаалтад байгаа хэсгийг өөрийн төсөлд тааруулж өөрчилнө үү.

2fa.mn ашиглан утасны дугаар баталгаажуулах боломжийг миний төсөлд нэмж өгөөч.
API-ийн бүрэн тайлбар: https://2fa.mn/llms-full.txt (эхлээд үүнийг уншина уу).

Шаардлага:
- Backend: [Node.js/Express | Go | PHP/Laravel | Python/Django]
- Frontend: [React | Next.js | энгийн HTML]
- 2fa.mn-ий нууц API түлхүүрийг зөвхөн backend-д, TWOFA_KEY орчны хувьсагчаас уншина.
- Backend дээр POST /api/2fa/session (2fa.mn-ий POST /v1/sessions-ийг дуудна)
  болон GET /api/2fa/session/:id (GET /v1/sessions/{id}) гэсэн хоёр endpoint хий.
- Webhook endpoint хий: X-2FA-Signature толгойг түүхий body дээр HMAC-SHA256-аар,
  300 секундын хүлцэлтэй, constant-time харьцуулалтаар шалга.
  Үйл явдлыг id-аар давхардуулахгүй боловсруул, 10 секундэд 2xx буцаа.
- verification.succeeded ирэхэд хэрэглэгчийн дугаарыг баталгаажсан гэж тэмдэглэ.
- Frontend: "150₮" үнийг "SMS илгээх" товчийн өмнө харуул,
  товч нь sms_uri руу холбогдоно. 2 секунд тутамд төлөв шалга,
  verified болмогц товчийг нуу. expired болбол шинэ код авах боломж өг.
- Тест горимд POST /v1/test/mo ашиглан турших заавар бич.

Гарсан кодыг шалгана уу

AI туслах алдаа гаргаж болно. Ялангуяа signature шалгахдаа түүхий body ашигласан эсэх, constant-time харьцуулалт хийсэн эсэх, үнийг товчийн өмнө харуулсан эсэхийг өөрөө шалгана уу. Webhook ба signature болон Үнийн UI хэсгүүдтэй тулгаж үзнэ үү.

Дараагийн алхам

Энэ хуудас тус болсон уу?