Түгээмэл асуулт

Төлбөр, операторууд, шилжүүлсэн дугаар, тест горим болон webhook-ийн талаарх богино хариултууд.

150₮-ийг хэн төлөх вэ?

SMS илгээсэн хэрэглэгч өөрийн оператортоо 150₮ (НӨАТ орсон) төлнө. Танд SMS илгээх зардал гарахгүй. Үнийг SMS товчийн өмнө заавал харуулна: Үнийн UI.

Аль операторууд ажиллаж байна вэ?

Unitel, Mobicom, Skytel, G-Mobile, ONDO, Lime зургаан оператор бүгд холбогдож, идэвхтэй ажиллаж байна. Unitel-ийн сүлжээн дээрх Toki, Mobicom-ийн сүлжээн дээрх KAOS ч ажиллана. SMS-ийг хэрэглэгчийн өөрийн оператор дамжуулж, төлбөрийг нь авна. Дугаарын угтварыг Операторууд хуудаснаас харна уу.

Дугаараа өөр оператор руу шилжүүлсэн бол ажиллах уу?

Ажиллана. Бид операторыг дугаарын угтвараар таамаглахгүй, мессеж аль сүлжээгээр ирснийг шууд мэддэг.

Компьютер дээрээс хэрхэн ашиглах вэ?

Утсан дээр sms_uri холбоос SMS аппыг шууд нээнэ. Компьютер дээр 150073 дугаар болон кодыг харуулж, хэрэглэгч утаснаасаа илгээнэ.

Session бүрт өөр webhook хаяг заах боломжтой юу?

Үгүй. Webhook хаяг горим (тест, бодит) бүрд нэг байна. Session-ийг ялгахын тулд metadata-д өөрийн ID-г дамжуулна.

Туршихад мөнгө шаардлагатай юу?

Үгүй. Тест API түлхүүр оператор руу хандахгүй. Тест горимд SMS-ийг дуурайж бүх урсгалыг үнэгүй туршина.

Орлогоо хэзээ авах вэ?

Тухайн сарын орлогыг операторын баталгаажуулсан тоогоор дараагийн сарын эцэс гэхэд шилжүүлнэ. Дэлгэрэнгүйг Орлого ба төлбөр хэсгээс үзнэ үү.

Өгөгдлийг хэрхэн ашигладаг вэ?

Утасны дугаар, мессежийн агуулгыг зөвхөн баталгаажуулалтад ашиглана. Мессежийн агуулгыг 90 хоногийн дараа устгана.

Дараагийн алхам

Энэ хуудас тус болсон уу?