Хязгаар
Session, утасны дугаар, хүсэлт болон webhook-д үйлчлэх хязгаарууд, тэдгээрт хүрвэл юу болох.
Хязгаар нь хэрэглэгчийг давтан SMS илгээхэд шахагдахаас хамгаалж, системийг тогтвортой байлгадаг. Тоон утгууд тохиргоо тул өөрчлөгдөж болно. Кодондоо бүү бичнэ үү.
| Хязгаар | Хэрхэн үйлчлэх | Хүрвэл |
|---|---|---|
| Session-ийн хугацаа | Ихэвчлэн 5 минут, expires_at талбараас уншина | session.expired webhook ирнэ |
| Харилцагчийн session | Нэг минутад үүсгэх session-ийн тоо | 429 rate_limited |
| Нэг дугаарын session | Нэг дугаарт нэг цагт үүсгэх session-ийн тоо (phone заасан үед) | 429 rate_limited |
| Буруу код илгээгч | Нэг дугаараас нэг цагт 5 буруу SMS ирвэл тэр дугаарыг түр хязгаарлана. Баталгаажсан session-ий кодыг дахин илгээсэн нь тооцогдохгүй | Мессеж тулгагдахгүй |
| Бодит rule | Нэг харилцагчид 5 хүртэл (2fa.mn харилцагч тус бүрд өсгөж болно) | 409 rule_limit |
| Тест SMS | Нэг харилцагч минутад 30 хүртэл POST /v1/test/mo | 429 rate_limited |
metadata | JSON объект, 4 KB хүртэл | 400 invalid_request |
| Хүсэлтийн хэмжээ | 64 KB хүртэл | 400 invalid_request |
| Тест SMS-ийн текст | 1-640 тэмдэгт | 400 invalid_request |
| Webhook-ийн хариу | 10 секундэд 2xx | Бодит webhook дахин оролдоно, хамгийн ихдээ 5 удаа. Тест webhook дахин оролдохгүй |
| Хүргэлтийн түүх | GET /v1/webhook/deliveries сүүлийн 100-г буцаана |
429 ирвэл
- Хүлээх хугацааг аажмаар нэмж (exponential backoff) дахин оролдоно уу.
- Товч дарах бүрд шинэ session үүсгэхгүй. Хүчинтэй session байвал түүнийг дахин ашиглана уу.
- Хэрэглэгчид «Түр хүлээгээд дахин оролдоно уу» гэх мэт ойлгомжтой мессеж харуулна уу.
Дараагийн алхам
Энэ хуудас тус болсон уу?