Тест горим
Тест API түлхүүр оператор руу хандахгүй тул хэрэглэгчийн SMS-ийг дуурайж бүх урсгалыг үнэгүй шалгана.
sk_test_ нууц API түлхүүрээр хийсэн бүх хүсэлт тест горимд ажиллана. Тест горим бодит горимоос бүрэн тусдаа: session, rule, webhook хаяг, webhook-ийн secret бүгд өөр өөр байна.
- Тест API түлхүүр оператор руу хэзээ ч хандахгүй.
- Тест горимын баталгаажуулалт орлого болохгүй.
- Хариу болон webhook-ийн
modeталбар"test"байна.
Хянах самбарын туршилт
Код бичихээс өмнө Хянах самбарын Туршилт хэсэгт бүтэн урсгалыг хөтөч дээрээ үзэж болно: session үүсгэж, хэрэглэгчийн SMS-ийг дуурайж, webhook ирэхийг харна. Энэ нь доорх POST /v1/test/mo-г таны тест API түлхүүрээр дууддаг.
Хэрэглэгчийн SMS-ийг дуурайх
POST /v1/test/mo нь хэрэглэгчээс 150073 руу илгээсэн SMS-ийг (MO SMS) дуурайна. Мессеж session, rule-тэй бодит мессеж шиг тулгагдаж, webhook илгээгдэнэ.
curl -X POST https://api.2fa.mn/v1/test/mo \
-H "Authorization: Bearer sk_test_..." \
-H "Content-Type: application/json" \
-d '{ "from": "99112233", "text": "482913" }'| Талбар | Тайлбар |
|---|---|
from | Илгээгчийн дугаар. 8 оронтой, +976/976 угтвартай ч болно. |
text | Мессежийн агуулга: session-ий код эсвэл rule-ийн угтвартай текст |
Хариу 202 Accepted:
{ "id": "mo_5h2j8w" }202 нь мессежийг хүлээн авсныг заана. Тулгалтын үр дүн webhook-оор ирнэ. Нэг харилцагч минутад 30 хүртэл тест SMS илгээнэ, хэтэрвэл 429 rate_limited буцна.
Зөвхөн тест API түлхүүр
Бодит API түлхүүрээр POST /v1/test/mo дуудвал 403 test_only алдаа буцна.
Шалгах хувилбарууд
| Хувилбар | Яаж турших | Хүлээгдэх үр дүн |
|---|---|---|
| Амжилттай баталгаажуулалт | Session-ий code-ийг text-д илгээнэ | verification.succeeded |
| Өөр дугаараас | phone заасан session-д өөр from ашиглана | Session pending хэвээр |
| Буруу код | Санамсаргүй 6 оронтой тоо илгээнэ | Webhook ирэхгүй |
| Давхар илгээлт | Нэг кодыг хоёр удаа илгээнэ | Зөвхөн нэг verification.succeeded |
| Хугацаа дуусах | 5 минут хүлээнэ | session.expired |
| Rule | HIHI 123 гэх мэт текст илгээнэ | rule.matched |
| Webhook-ийн алдаа | Webhook хаяг дээрээ 500 буцаана | Тест webhook нэг л удаа илгээгдэнэ, дахин оролдохгүй. Хүргэлтийн түүхэнд failed харагдана |
Тест горимоос бодит горим руу шилжих
Бодит API түлхүүр үүсгэх
Хянах самбараас sk_live_ API түлхүүр үүсгэнэ.
Бодит webhook бүртгэх
Бодит API түлхүүрээр PUT /v1/webhook дуудаж бодит webhook хаягаа бүртгэнэ. Шинэ secret ирнэ.
Rule дахин үүсгэх
Rule ашигладаг бол бодит горимд дахин үүсгэнэ.
Орчны хувьсагчийг солих
Орчны хувьсагчдаа API түлхүүр болон secret-ээ солино.
Дараагийн алхам
Энэ хуудас тус болсон уу?