Алдааны кодууд

Алдааны хариуны бүтэц, код бүрийн утга, хүсэлтийн хязгаар болон засах арга.

Алдаа гарвал API нь HTTP статус болон дараах бүтэцтэй JSON буцаана:

{
  "error": {
    "code": "invalid_phone",
    "message": "phone must be an 8-digit Mongolian number"
  }
}

code нь тогтвортой тул програмаар шалгахад ашиглана. message нь хүнд зориулсан тайлбар бөгөөд өөрчлөгдөж болох тул түүнд логикоо бүү тулгуурлана уу.

Кодууд

HTTPcodeУтгаЯах вэ
401unauthorizedAPI түлхүүр байхгүй, буруу, хүчингүй болсон эсвэл зөвшөөрөөгүй IP хаягаас ирсэнAuthorization: Bearer sk_... толгойг шалгана. API түлхүүрээ сольсон бол шинийг ашиглана. IP хязгаар тавьсан бол серверийн IP хаягийг жагсаалтад нэмнэ.
400invalid_requestХүсэлтийн бүтэц буруу, талбар дутуу эсвэл буруу төрөлтэй. Виджетийн state 1-128 тэмдэгт A-Z a-z 0-9 . _ ~ - биш үед ч ирнэmessage-ийг уншиж хүсэлтээ засна.
400invalid_phoneУтасны дугаар (виджетийн phone тохиргоо ч мөн) 8 оронтой Монгол дугаар биш99112233, +97699112233 хэлбэрээр илгээнэ.
409prefix_takenБодит rule-ийн угтвар өөр харилцагчийн угтвартай давхцаж байна. 150073 дугаарын угтварууд бүх харилцагчид нийтлэг тул нэг нь нөгөөгийнхөө эхлэл байж болохгүй (HIHI байвал HI, HIHI2 аль аль нь боломжгүй)Өөр угтвар сонгоно.
409rule_limitНэг харилцагчийн бодит rule-ийн тоо дээд хязгаарт (5) хүрсэнХэрэггүй rule-ээ устгана. Илүү хэрэгтэй бол hello@2fa.mn руу бичиж хязгаарыг өсгүүлнэ.
404not_foundSession, rule эсвэл бусад нөөц олдсонгүйID зөв эсэх, мөн өөр горимын (тест эсвэл бодит) API түлхүүр ашиглаагүй эсэхийг шалгана.
429rate_limitedХүсэлтийн хязгаар хэтэрсэнТүр хүлээгээд дахин оролдоно. Нэг дугаарт хэт олон session үүсгэхгүй.
403client_suspendedХарилцагчийн эрх түр хаагдсанДэмжлэгийн багтай холбогдоно.
400invalid_tokenВиджетийн token буруу эсвэл танигдсангүй (POST /v1/verifications, эсвэл GET /v1/verifications/{token})Хөтчөөс ирсэн token-ийг өөрчлөхгүй дамжуулна.
409token_usedВиджетийн token өмнө нь ашиглагдсанToken нэг удаагийнх. Дахин баталгаажуулахын тулд виджетийг шинээр эхлүүлнэ.
410token_expiredВиджетийн token-ий хугацаа дууссанБаталгаажсаны дараа token-ийг хурдан солино. Шинээр баталгаажуулна.
403origin_not_allowedВиджетийг нийтийн API түлхүүрт нэмээгүй сайтаас ачаалсанХянах самбар > Виджет хэсэгт сайтынхаа хаягийг (origin) нэмнэ.
403widget_disabledВиджет унтраалттай байнаХянах самбар > Виджет хэсэгт асаана. Асаалттай байсан бол дэмжлэгтэй холбогдоно.
500internal_errorМанай талд түр алдаа гарсанТүр хүлээгээд дахин оролдоно. Давтагдвал hello@2fa.mn руу хүсэлтийн цагийг илгээнэ.
403test_onlyЗөвхөн тест API түлхүүрээр дуудах хүсэлтийг бодит API түлхүүрээр дуудсанPOST /v1/test/mo-г sk_test_ API түлхүүрээр дуудна.

Алдаа биш тохиолдол

Баталгаажсан session-ий кодыг дахин илгээвэл already_verified гэж тооцогдоно. Энэ нь алдаа биш: шинэ webhook ирэхгүй, мөн тухайн дугаарын буруу SMS-ийн хязгаарт тооцогдохгүй.

Хүсэлтийн хязгаар

429 rate_limited-ийн нөхцөлийг Хязгаар хуудаснаас үзнэ үү.

Зөвлөмж

  • 5xx алдаа ирвэл түр хүлээгээд дахин оролдоно уу.
  • 4xx алдааг (429-өөс бусад) дахин оролдох нь утгагүй тул хүсэлтээ засна уу.
  • Хэрэглэгчид техникийн мессеж бүү харуулна уу. Жишээ нь invalid_phone ирвэл «Дугаараа шалгаад дахин оруулна уу» гэж харуулна.

Дараагийн алхам

Энэ хуудас тус болсон уу?