Орлого ба төлбөр

Амжилттай баталгаажуулалт бүрээс орлого хэрхэн тооцогдож, хэзээ, ямар нөхцөлөөр таны дансанд шилжих вэ.

Бодит горимд амжилттай болсон баталгаажуулалт бүрд та гэрээгээр тохирсон тогтмол дүнгээр орлого авна. Тест горимын баталгаажуулалт орлого болохгүй.

Орлогын төлөв

ТөлөвУтга
Хүлээгдэж буйОператорын сарын тайланг хүлээж байна.
БаталгаажсанОператор тоог баталгаажуулсан, төлөхөд бэлэн.
ТөлсөнТаны дансанд шилжүүлсэн.
Хянагдаж буйШалгаж байна, жишээ нь нэг дугаараас давтан илгээсэн тохиолдол.
ХүчингүйТөлөгдөхгүй.

Төлөв бүрийг Хянах самбарын Орлого хэсгээс харна.

Хэзээ төлөгдөх вэ

  • Тухайн сарын орлогыг дараагийн сарын эцэс гэхэд шилжүүлнэ.
  • Зөвхөн операторын баталгаажуулсан тоогоор тооцно. Операторууд тайлангаа ихэвчлэн сарын 15-25-ны хооронд ирүүлдэг.
  • Хамгийн бага төлбөр 10,000₮. Үүнээс бага үлдэгдэл дараагийн сард шилжинэ.
  • Бүртгэлээ хаахад баталгаажаагүй орлогыг ердийн журмаар тооцно. Эцсийн үлдэгдэл 10,000₮-өөс бага бол олгогдохгүй, Хай Коммерс ХХК-д үлдэнэ.

Татвар

  • Хувь хүн: 10% хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ) суутгаж, Хай Коммерс ХХК татварын албанд таны өмнөөс төлнө. Суутгасан татвар төлбөрийн түүх болон жилийн тайланд харагдах тул жилийн тайлангаа гаргахад ашиглана уу.
  • НӨАТ төлөгч байгууллага: НӨАТ (10%) нэмж олгоно. Та тэр дүнгээр Хай Коммерс ХХК-д (РД 7180697) и-баримт гаргаж, ДДТД дугаарыг Хянах самбар → Орлого хэсэгт оруулна уу.
  • Бусад байгууллага: бүтэн дүнгээр, суутгалгүй шилжүүлнэ.

Жишээ нь 50,000₮ орлоготой бол:

Хүлээн авагчТооцооШилжүүлэх дүн
Хувь хүн50,000₮ − 5,000₮ ХХОАТ45,000₮
НӨАТ төлөгч байгууллага50,000₮ + 5,000₮ НӨАТ55,000₮
Бусад байгууллага50,000₮50,000₮

Данс бүртгэх

Данс нэмэх

Хянах самбар → Орлого → Данс нэмэх.

Мэдээлэл оруулах

Хүлээн авагчийн төрөл (хувь хүн эсвэл хуулийн этгээд), нэр, регистрийн дугаар, банк, IBAN, данс эзэмшигчийн нэрийг оруулна.

SMS-ээр батлах

Хадгалахын тулд эзэмшигчийн утаснаас нэг SMS илгээнэ.

Шалгалтыг хүлээх

Бид дансыг шалгана. Ихэвчлэн 1 ажлын өдрийн дотор шалгана.

Аюулгүй байдал

Дансны мэдээллийг өөрчилбөл аюулгүй байдлын үүднээс дахин шалгана.

Зөвшөөрөгдөөгүй хэрэглээ ба хяналт

2fa.mn-ийг дараах зорилгоор ашиглахыг хориглоно:

  • Залилан, мөнгө угаах
  • Хууль бус мөрийтэй тоглоом, сугалаа
  • Фишинг, хэрэглэгчийг төөрөгдүүлэх
  • Хэрэглэгчээс зөвшөөрөлгүйгээр төлбөр авах
  • Зөвхөн орлого олохын тулд хүмүүст мөнгө өгч эсвэл шахаж SMS илгээлгэх

Хяналт. Бид урсгалд хэвийн бус хэв маяг байгаа эсэхийг автоматаар хянадаг. Хэвийн бус зүйл илэрвэл холбогдох орлогыг барьж, шалгах хугацаанд дансыг түр зогсоож болно. Шалгалт ихэвчлэн 1-2 ажлын өдөр үргэлжилнэ.

Шинэ данс. Шинэ дансанд түүх бүрдэх хүртэл (эсвэл ДАН-аар баталгаажих хүртэл) өдрийн орлогын хязгаар үйлчилнэ. Хязгаар автоматаар нэмэгдэнэ.

Шалгалтын үр дүн. Хэвийн хэрэглээ гэж тогтоогдвол барьсан орлогыг бүхэлд нь чөлөөлж, ердийн мөчлөгөөр төлнө. Зүй бус хэрэглээ тогтоогдвол тэр орлого хүчингүй болж, данс болон холбогдох дугаарыг хааж болно.

Гомдол гаргах. hello@2fa.mn хаягаар бидэнтэй холбогдоно уу.

Зөвлөмж

Дугаарыг мэддэг бол phone-ийг дамжуулна уу. SMS товчийн өмнө үнийг харуулна уу. Баталгаажуулсны төлөө хэрэглэгчид урамшуулал хэзээ ч бүү өгнө үү.

Дараагийн алхам

Энэ хуудас танд тус болсон уу?