Хязгаарлалт

Session, утасны дугаар, хүсэлт болон webhook-д үйлчлэх хязгаарууд, тэдгээрт хүрвэл юу болох.

Хязгаар нь хэрэглэгчийг давтан SMS илгээхэд шахагдахаас хамгаалж, системийг тогтвортой байлгадаг. Тоон утгууд тохиргоо тул өөрчлөгдөж болно. Кодондоо бүү бичнэ үү.

ХязгаарХэрхэн үйлчлэхХүрвэл
Session-ийн хугацааИхэвчлэн 5 минут, expires_at талбараас уншинаsession.expired webhook ирнэ
Харилцагчийн sessionНэг минутад үүсгэх session-ийн тоо429 rate_limited
Нэг дугаарын sessionНэг дугаарт нэг цагт үүсгэх session-ийн тоо (phone заасан үед)429 rate_limited
Буруу код илгээгчНэг дугаараас нэг цагт 5 буруу SMS ирвэл тэр дугаарыг түр хязгаарлана. Баталгаажсан session-ий кодыг дахин илгээсэн нь тооцогдохгүйМессеж тулгагдахгүй
Бодит ruleНэг харилцагчид 5 хүртэл (2fa.mn харилцагч тус бүрд өсгөж болно)409 rule_limit
Тест SMSНэг харилцагч минутад 30 хүртэл POST /v1/test/mo429 rate_limited
metadataJSON объект, 4 KB хүртэл400 invalid_request
Хүсэлтийн хэмжээ64 KB хүртэл400 invalid_request
Тест SMS-ийн текст1-640 тэмдэгт400 invalid_request
Webhook-ийн хариу10 секундэд 2xxБодит webhook дахин оролдоно, хамгийн ихдээ 5 удаа. Тест webhook дахин оролдохгүй
Хүргэлтийн түүхGET /v1/webhook/deliveries сүүлийн 100-г буцаана

429 ирвэл

  • Хүлээх хугацааг аажмаар нэмж (exponential backoff) дахин оролдоно уу.
  • Товч дарах бүрд шинэ session үүсгэхгүй. Хүчинтэй session байвал түүнийг дахин ашиглана уу.
  • Хэрэглэгчид «Түр хүлээгээд дахин оролдоно уу» гэх мэт ойлгомжтой мессеж харуулна уу.

Дараагийн алхам

Энэ хуудас танд тус болсон уу?

Энэ хуудсанд