Монгол утасны дугаарыг нэг SMS-ээр баталгаажуулна

Хэрэглэгч өөрийн утаснаас 150073 дугаарт SMS илгээж, оператортоо 150₮ төлнө. 2fa.mn мессежийг шалгаж, үр дүнг таны серверт webhook-оор мэдэгдэнэ. Танд зардал гарахгүй.

01 · Бүтээгдэхүүн

Хоёр арга, нэг SMS

02 · Холболт

Сервертээ холбох

03 · API

Нэг хүсэлтээр код үүсгэнэ

curl -X POST https://api.2fa.mn/v1/sessions \
  -H "Authorization: Bearer $TWOFA_KEY" \
  -H "Content-Type: application/json" \
  -d '{ "phone": "99112233", "metadata": { "user_id": "u_42" } }'
const res = await fetch('https://api.2fa.mn/v1/sessions', {
  method: 'POST',
  headers: {
    Authorization: `Bearer ${process.env.TWOFA_KEY}`,
    'Content-Type': 'application/json',
  },
  body: JSON.stringify({ phone: '99112233', metadata: { user_id: 'u_42' } }),
});
const session = await res.json(); // session.sms_uri, session.code
body := strings.NewReader(`{"phone": "99112233", "metadata": {"user_id": "u_42"}}`)
req, _ := http.NewRequest("POST", "https://api.2fa.mn/v1/sessions", body)
req.Header.Set("Authorization", "Bearer "+os.Getenv("TWOFA_KEY"))
req.Header.Set("Content-Type", "application/json")
res, err := http.DefaultClient.Do(req)
<?php
$ch = curl_init('https://api.2fa.mn/v1/sessions');
curl_setopt_array($ch, [
    CURLOPT_POST => true,
    CURLOPT_RETURNTRANSFER => true,
    CURLOPT_HTTPHEADER => [
        'Authorization: Bearer ' . getenv('TWOFA_KEY'),
        'Content-Type: application/json',
    ],
    CURLOPT_POSTFIELDS => json_encode(['phone' => '99112233', 'metadata' => ['user_id' => 'u_42']]),
]);
$session = json_decode(curl_exec($ch), true);
import os, requests

res = requests.post(
    "https://api.2fa.mn/v1/sessions",
    headers={"Authorization": f"Bearer {os.environ['TWOFA_KEY']}"},
    json={"phone": "99112233", "metadata": {"user_id": "u_42"}},
)
session = res.json()  # session["sms_uri"], session["code"]
{
  "id": "ses_8f3k2m",
  "mode": "test",
  "code": "482913",
  "short_code": "150073",
  "sms_uri": "sms:150073?body=482913",
  "status": "pending",
  "expires_at": "2026-12-01T10:05:00Z"
}
  1. 1. Таны сервер → 2fa.mnКод хүсэх
  2. 2. 2fa.mn → Таны серверКод + SMS холбоос
  3. 3. Таны сервер → ХэрэглэгчҮнэ + «SMS илгээх» товч
  4. 4. Хэрэглэгч → ОператорSMS → 150073
  5. 5. Оператор → 2fa.mnSMS (хэрэглэгчээс)
  6. 6. 2fa.mn → Таны серверБаталгаажлаа (webhook)
04 · Лавлах

Ердийн SMS кодоос юугаараа ялгаатай вэ?

ҮзүүлэлтЕрдийн SMS код2fa.mn
Баталгаажуулах аргаХэрэглэгч хүлээн авсан кодоо оруулнаХэрэглэгч өөрийн утаснаас SMS илгээнэ (хэрэглэгчээс илгээсэн SMS, MO SMS)
SMS-ийн төлбөрТаны үйлчилгээ SMS илгээх зардлыг төлнөХэрэглэгч оператортоо 150₮ төлнө
Таны SMS зардалБаталгаажуулалт бүрд гарнаГарахгүй
Луйврын зардлын эрсдэлSMS pumping-д өртөж болноТаны системээс төлбөртэй SMS илгээгдэхгүй
ХолболтSMS илгээх болон код шалгах урсгал шаардлагатайAPI болон webhook ашиглана

SMS pumping гэж юу вэ?

Халдагч таны үйлчилгээгээр олон SMS код илгээлгэж, танд өндөр зардал үүсгэх халдлага. 2fa.mn таны системээс SMS илгээдэггүй тул энэ эрсдэл буурна. Гэхдээ бусад луйвар, автомат хүсэлтээс бүрэн хамгаалахгүй.

Хэн төлөх вэ?

Хэрэглэгч 150073 дугаарт SMS илгээхдээ оператортоо 150₮ (НӨАТ орсон) төлнө. Та SMS илгээх зардал төлөхгүй, харин амжилттай баталгаажуулалт бүрээс орлого олж болно (Орлого ба төлбөр).

Анхаар

SMS товчийн өмнө хэрэглэгчид үнийг ойлгомжтой харуулна уу. Үнийн UI-ийн заавар

Өгөгдлийн нууцлал

Утасны дугаар болон мессежийн агуулгыг зөвхөн баталгаажуулалтад ашиглана. Систем Монгол Улсад байрлах сервер дээр ажиллана. Дэлгэрэнгүйг нууцлалын баримт бичгээс үзнэ үү.

Энэ хуудас тус болсон уу?