Үндсэн агуулга руу шилжих

Хувилбар 1.02026-11-01-с хүчин төгөлдөр

Үйлчилгээний нөхцөл

Анхны хувилбар.

Хувилбар 1.0. Хүчин төгөлдөр болох: 2026 оны 11 дугаар сарын 1.

Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь "Хай Коммерс" ХХК (цаашид "Компани")-ийн 2fa.mn үйлчилгээгээр утасны дугаараа баталгаажуулж буй иргэн (цаашид "Хэрэглэгч") болон https://2fa.mn вэбсайтын зочдод хамаарна. Хэрэглэгч 150073 дугаар руу баталгаажуулалтын мессеж илгээснээр энэхүү нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.

1.1. Үйлчилгээ

  1. 2fa.mn нь Хэрэглэгч өөрийн гар утаснаас 150073 тусгай дугаар руу мессеж (MO SMS) илгээх замаар тухайн утасны дугаар өөрийн эзэмшилд эсвэл ашиглах эрхтэй болохыг баталгаажуулах үйлчилгээ юм.
  2. Компани баталгаажуулалтын үр дүнг Хэрэглэгчийн ашиглаж буй аппликейшн, вэбсайтын эзэмшигч байгууллага (цаашид "Харилцагч")-д дамжуулна.
  3. Компани Хэрэглэгчийн бүртгэлийн нууц үг, банкны мэдээлэл, иргэний үнэмлэхийн мэдээллийг хэзээ ч асуухгүй.

1.2. Үнэ, төлбөр

  1. 150073 дугаар руу илгээсэн мессеж тус бүрийн үнэ 150₮ (НӨАТ орсон) байна. Үүнийг Хэрэглэгчийн үүрэн холбооны оператор нэхэмжилж, дараа төлбөрт хэрэглэгчийн сарын төлбөрт эсвэл урьдчилсан төлбөрт хэрэглэгчийн үлдэгдлээс хасна.
  2. Мессеж илгээхээс өмнө Харилцагч нь мессежийн үнэ, илгээх дугаар болон мессежийн текстийг Хэрэглэгчид тодорхой харуулах үүрэгтэй.
  3. Төлбөр зөвхөн Хэрэглэгч өөрөө илгээсэн мессежээс үүснэ. Компани Хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр төлбөр тооцох, захиалгат үйлчилгээ (subscription)-нд бүртгэхгүй.
  4. Компани Хэрэглэгчид илгээх хариу мессежийн (MT SMS) Хэрэглэгчээс төлбөр авахгүй.
  5. Техникийн алдааны улмаас давхар эсвэл буруу тооцогдсон төлбөрийг гомдол хүлээн авсны дараа үүрэн холбооны оператортой хамтран шалгаж, үндэслэлтэй нь тогтоогдвол буцаан олгоно.

1.3. Хэрэглэгчийн үүрэг

  1. Зөвхөн өөрийн эзэмшдэг эсвэл ашиглах эрхтэй утасны дугаараа баталгаажуулах.
  2. Бусдын утасны дугаарыг ашиглан бүртгүүлэхгүй байх, мөн үйлчилгээг залилан болон бусад хууль бус зорилгоор ашиглахгүй байх.
  3. Хэрэглэгч баталгаажуулалт хийхээс хүссэн үедээ татгалзах эрхтэй. Мессеж илгээхгүй бол төлбөр үүсэхгүй.

1.4. Хариуцлагын хязгаар

  1. Харилцагч өөрийн аппликейшн, вэбсайт, бараа, үйлчилгээ болон тэдгээрийн агуулгыг бүрэн хариуцна.
  2. Үүрэн холбооны операторын сүлжээний саатал, давагдашгүй хүчин зүйлээс мессеж хүрэхгүй, хоцрох тохиолдолд Компани хариуцахгүй. Ийм үед буруу тооцогдсон төлбөрийг 1.2.5-д заасны дагуу шийдвэрлэнэ.
  3. Компани үйлчилгээг хэвийн, тасралтгүй ажиллуулахыг зорих боловч төлөвлөгөөт засвар үйлчилгээ болон гэнэтийн саатал огт гарахгүй гэсэн баталгаа өгөхгүй.

1.5. Хувийн мэдээлэл

Хэрэглэгчийн мэдээллийг Нууцлалын бодлогын дагуу боловсруулна.

1.6. Нөхцөл өөрчлөх

Компани энэхүү нөхцөлд өөрчлөлт оруулах бол https://2fa.mn-д 30 хоногийн өмнө нийтэлнэ. Өөрчлөлт хүчин төгөлдөр болсны дараа үйлчилгээг ашиглах нь шинэчилсэн нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.

1.7. Маргаан, холбоо барих

  1. Гомдлыг Өргөдөл, гомдол шийдвэрлэх журмын дагуу үнэ төлбөргүй хүлээн авна.
  2. Маргааныг эхлээд харилцан тохиролцох замаар шийдвэрлэнэ. Тохиролцоонд хүрээгүй тохиолдолд Харилцаа холбооны зохицуулах хороо (1800-1858) эсвэл Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.
  3. Энэхүү нөхцөлд Монгол Улсын хууль үйлчилнэ.
  4. Холбоо барих: 80085517, ceo@hihi.mn, https://2fa.mn/support.

6. Өргөдөл, гомдол шийдвэрлэх журам

Хувилбар 1.0. Нийтэд зориулсан хураангуй. Гүйцэтгэх захирлын баталсан бүрэн журмыг үндэслэнэ.

6.1. Хүлээн авах суваг

Өргөдөл, гомдлыг дараах сувгаар үнэ төлбөргүй хүлээн авна:

  1. Утас: 80085517, ажлын өдөр 09:00–18:00.
  2. И-мэйл: ceo@hihi.mn.
  3. Вэб маягт: https://2fa.mn/support.
  4. Биечлэн: Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, 7-р хороолол, Ногоон нуур, 653-р байр, 56 тоот.
  5. Харилцагч байгууллага болон үүрэн холбооны оператороор дамжуулан.

Үйлчилгээ тасарсан тухай мэдээллийг 24/7 хүлээн авна. Гомдолдоо утасны дугаар, огноо цаг, асуудлын товч тайлбарыг бичнэ үү.

6.2. Шийдвэрлэх хугацаа

Гомдлын төрөлХариу өгөх хугацаа
Бүртгэлийн дугаар мэдэгдэх1 ажлын өдөр
Үйлчилгээ тасарсан1 ажлын өдөр
Төлбөр, давхар тооцоо5 ажлын өдөр
Спам, хүсээгүй мессеж5 ажлын өдөр
Хувийн мэдээлэл5 ажлын өдөр
Бусад10 ажлын өдөр

Ямар ч тохиолдолд хуульд заасан 30 хоногоос хэтрүүлэхгүй. Буруу тооцогдсон төлбөрийг оператортой хамтран буцаан олгоно.

6.3. Давж заалдах

Шийдвэрт сэтгэл хангалуун бус бол Гүйцэтгэх захиралд давж гаргах, эсвэл Харилцаа холбооны зохицуулах хороо (1800-1858) болон шүүхэд хандах эрхтэй.

6.4. Бүртгэл, тайлан

Гомдол бүрийг бүртгэж, 3 жил хадгална. Гомдлын нэгтгэсэн тайланг улирал тутам гаргаж, оператор эсвэл зохицуулах байгууллага хүсэлт гаргасан тохиолдолд хүргүүлнэ.

Асуулт байвал бидэнд бичнэ үү: hello@2fa.mn

2fa.mn | Үйлчилгээний нөхцөл